Буцаах хүсэлтийг Ozon эсвэл худалдагч хянана — хүсэлтэд шаардлагатай бүх мэдэлэлийг оруулсан эсэх болон буцаах нөхцөл, хугацаанд нийцэж байгаа эсэхийг шалгана.
Зөв бөглөсөн хүсэлтэд дараах мэдээлэл багтана:
- бараатай холбоотой асуудалд нийцсэн шалтгаан;
- бараа, сав баглаа боодол болон гэмтлийг хэд хэдэн талаас нь харуулсан, чанар сайтай гэрэл зураг;
- асуудлын дэлгэрэнгүй тайлбар.
Хүсэлтийг шийдвэрлэх
Та бараагаа буцааж болно.
Бараа буцаалтын талаарх дэлгэрэнгүй
Бараа буцаалтын талаарх дэлгэрэнгүй
Хүсэлтийг татгалзах нийтлэг шалтгаанууд:
| Шалтгаан | Тайлбар | Буцаах боломжтой эсэх |
|---|---|---|
| Барааны өнгө үзэмж алдагдсан | Чанарын шаардлага хангасан бараанд ашигласан шинж тэмдэг илэрсэн. | Барааг буцаах боломжгүй болсон. |
| Үйлдвэрийн сав баглаа боодол гэмтсэн. | Чанарын шаардлага хангасан барааны үйлдвэрийн сав баглаа боодол гэмтсэн эсвэл шошго байхгүй. | |
| Бараагуцаах боломжгүй | Бараа нь буцаах боломжгүй ангилалд хамаарна. Буцаах боломжгүй барааны талаар дэлгэрэнгүй |
|
| Хариулт аваагүй байна | Операторын шаардсан мэдээллийг 3 хоногийн дотор ирүүлээгүй байна. Буцаах хүсэлт автомат тохиргоогоор хаагдсан. | Зөвлөмжид заасан шаардлагатай бүх мэдээллийг оруулж шинэ хүсэлт гаргана уу. |
| Сонгосон шалтгаан нь үүссэн асуудалтай нийцэхгүй байна. | Хүсэлт гаргахдаа барааны асуудалд хамаарахгүй шалтгаан оруулсан байна. | |
| Фото зургаас гэмтэл тодорхойлох боломжгүй байна | Фото зурган дээрх гэмтлийг ялгаж харахад бэрхшээлтэй байна. | |
| Фото зургийн чанар хангалтгүй байна. | Барааг зөвхөн нэг талаас нь харуулсан зураг хавсаргасан, эсвэл гэмтэл болон сав баглаа боодлын зургийг нэмээгүй байна. |